Nokia брэндийн гар утас зах зээлд түргүүлдэг 10 шалтгаан
Ярианы чанар

Хэрэв та бусад брэндийн тэр тусмаа Apple IPhone, Sony Ericsson гар утас барьж байгаад дараа нь Nokia барьж байгаа бол тухайн үүрэн телефоны операторын сүлжээний доголдол, ямар нэг саатлаас болоогүй л бол яриан дундуур шуугиан чимээ орж ирдэггүйг сайн мэдэх байх аа.

Техник хангамж

Энэ тал дээрээ ч гэсэн NOKIA нь зах зээл дээр худалдаалагдаж байгаа утаснуудтай харьцуулвал илүү найдвартай , эвдрэл багатай гэдэгтэй хүн бүр санал нийлдэг.

Батерей

Батерейны тасралтгүй ярих хугацаа нь бусад брэндийн утаснуудаас харьцангуй урт. Утсаараа маш их ярьдаг хүмүүсийн сонголт Nokia байдаг нь тэд яриан дундуур цэнэг дуусдаггүй гэдгийг мэдэрсэн байдаг.

Бат бөх чанар

Бараг хүн бүр Nokia утасны бат бөх байдалд сэтгэл хангалуун байдаг. Энэ талаар олон зүйл тоочин нурших нь энд илүүц биз.

Олон цуврал загварууд

Гар утасны зах зээлд Nokia брэнд хамгийн олон загвар төрөлтэй. Хүн бүрийн хэрэглээний түвшин, шаардлагад тохируулан шинэ загваруудыг байнга гаргаж байдаг нь Nokia-ийн хүчирхэг байдлыг нэг илрэл юм.

Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ

Хэрэглэгчээ халамжилсан, тэдний сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах үйлчилгээг үзүүлж чаддаг засвар үйлчилгээний төвүүдийг дэлхийн өнцөг булан бүрт нээж ажиллуулсаар байдаг. Танд хамгийн ойрхон нь TEDY төвийн 4-р давхарт Nokia Албан Ёсны Засвар Үйлчилгээний Төв юм.

Найдвартай байдал

Nokia брэндэд яагаад хүмүүс үнэнч байсаар байна вэ? Ямар ч тохиолдолд таньд утас хэрэг болсон үед таны гар дор байж чаддаг. (Хамгийн энгийн жишээ: Nokia утасны цэнэглэгчийг та хаанаас ч төвөггүй олж чаддаг)

Үнэ

Хамгийн хямдхан утас , хамгийн үнэтэй утас Nokia хэвээр байсаар л байна. Энэ нь хэний ч хэрэглээнд тохирсон гэхдээ чанартай утсыг үргэлж хүргэж чаддаг гэсэн үг.

Олон жилийн туршлага

Дэлхийн гар утасны нийт зах зээлийн 40 хувийг эзэлж чадаж байна гэдэг нь хэр олон үйлдвэр, борлуулагч хичнээн жилийн дадлага туршлага байна вэ гэдгийг илтгэж байна.

Маркетингийн бодлого

Nokia брэндийн өнөөгийн өндөрлөгт хүрсэн амжилтын нэг нууц нь маркетингийн бодлого нь юм. Улс орон бүрт тохируулан онцгой загвар үйлдвэрлэж чаддагаар нь үүнийг тайлбарлаж болно. Жишээ нь: Энэтхэгийн халуун чийглэг, бүгчим уур амьсгалд зориулан гар чийдэн, чийгний давхар хамгаалалт, хальтирч гулсахгүй байх байдал зэргийг багтаасан онцгой 2 загвар гаргасан.

Гар утасны худалдааны зах зээл /2008 оны 2-р хагаст/
  • Nokia 40.3
  • Others 17.7
  • Samsung 15.2
  • Motorola 9.3
  • LG 9.2
  • Sony Ercsson 8.3

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.